Бээжин /МОНЦАМЭ./ Хятад судлаач, Хятадын утга зохиол орчуулагчдын Олон улсын тавдугаар семинар энэ сарын 13-19-ний өдрүүдэд Хятадын Гүй Ян хотод зохион байгуулагдлаа. Энэ үеэр Монгол Улсын дуун хөрвүүлэгч, Хятад судлаач М.Чимидцэеэ “Хятадын утга зохиолын анд нөхөр” батламж өргөмжлөл гарджээ.
Тэрээр Хятадын эртний их мэргэд болох Күнз, Сүнз, Мэнзийн зохиол бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулж байсан төдийгүй саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин-ий “Төр улсыг засах тухай” номыг эх хэлнээ орчуулсан юм.
Тус арга хэмжээг Хятадын зохиолчдын эвлэлээс зохион байгуулсан бөгөөд Монгол, Япон, ОХУ, Англи, Франц зэрэг 24 орны 38 хятад судлаач, орчуулагч болон Хятадын 50 гаруй зохиолч оролцжээ.
А.Анхбаяр
2024-11-20
2024-11-19
2024-11-18